Ойлголцолд ойр холын ялгаа бий юу? Хятадын Аньхүй мужийн Хуайбэй хотын Линьхуань суурингийнхан аяга цай уунгаа асуудлаа хялбар зохицуулдаг заншилтай.
Олон мянган жилийн түүхтэй эртний дурсгалт нутаг Линьхуань суурин 20 гаруй цайны газартай. 2017 оноос хойш цайны газрууд нь "Ардын төлөөлөгчидтэй ярилцах өрөө" гаргаж, сарын бүрийн 10-ны өдөр сянь, суурингийн ардын төлөөлөгчид энд ирж, иргэдийн үгийг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлын тухай санаа оноог нь тэмдэглэн засгийн газарт санал оруулж, шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байна.