Ойн нөөцийг эрчимтэй нэмэгдүүлж байна
2023-03-16 16:04:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын Ойн аж ахуй, нутаг бэлчээрийн газрын мэдээлснээр, "14 дүгээр 5 жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд үндэсний ойн нөөцийн төлөвлөгөөг саяхан гаргалаа. Нэрлэсэн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үндэсний ойн нөөцийг нэмэгдүүлж, 2.4 сая га ойн нөөц шинэээр бүрдүүлж, модны эрэлт нийлүүлэлтийн зөрчлийг арилгах,  аюулгүй байдлыг хангах, ойн нөөцийг чанартай хөгжүүлнэ гэж төлөвлөгөөнд дурджээ.

"14 дүгээр 5 жил"-ийн хугацаанд үндэсний ойн нөөц хөгжүүлэхэд 26 муж, /өөртөө засах орон, шууд харьяа хот/ болон  Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпус, Өвөрмонгол, Гирэн, Чанбайшань, Хармөрөн, Ичүнь, Их Хянган давааны ойн аж үйлдвэрийн 6 корпорацийн 1849 нэгж хамрагдах юм. Байгалийн нөхцөл байдлын хүчин зүйлийг харгалзаж Хөх мөрний өмнөд хэсгийг голлох бүс, хойд хэсгийг дунд зэргийн бүтээн байгуулалтын бүс болгоно гэж төлөвлөгөөнд онцолсон байна.

Нэмэлт мэдээлэл тодруулбал, Ой модны үндэсний аюулгүй тогтолцоог бий болгохын тулд Хятад улс 2012 онд үндэсний ойн нөөцийг хамгаалах барилгын төсөл эхлүүлсэн. Төсөл хэрэгжсэнээс хойш  140 гаруй тэрбум юань зарцуулж, 6.1 сая гаруй га талбай бүхий үндэсний ойн нөөцийн сан байгуулж, Хятадын хөгжлийн банк, Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн банк зэрэг санхүүгийн байгууллагууд ойн нөөцийн бүтээн байгуулалтад 110 гаруй тэрбум юаний  зээл олгосон байна.