Хуучин тавилгуудыг цааш нь ахин зарж эхэллээ
2023-03-16 11:25:02
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Цахиурын хөндийн технологийн компаниуд эдийн засгийн хямралыг давахын тулд ажилтнуудаа цомхотгож, албан тасалгааны орон зайгаа багасгаж,  оффисийн хуучин тавилгаа  зарж эхэлжээ. Хуучин тавилгын борлуулалт сайн байгаа аж.   "Нью-Йорк таймс" сонин "Сан Францискогийн булангийн бүсийн компани, технологийн компаниудын  хуучин тавилгыг хямд авч цааш нь борлуулаад их ашиг олж байна" гэсэн мэдээ нийтлэжээ.

Эдийн засгийн уналт, нөгөө талаар зайнаас ажиллах нэмэгдэж байгаа нь  Цахиурын хөндийн технологийн компаниуд цомхотгол хийж, албан өрөөгөө  багасгахад хүргэж байгаа юм байна.

CBRE зөвлөх үйлчилгээний компанийн мэдээллээс үзвэл, технологийн компаниуд бизнесээ сэргээхэд их цаг шаардагдаж байгаа тул ашиглалтгүй өрөө тасалгааны хэмжээ 2022 онд  28 хувьд хүрчээ. Ийм ашиглалтгүй өрөө цар тахлын өмнө 2019 онд 4 хувь байсан юм.