Орчин үеийн шинэчлэл, бүтээн байгуулалтын тухай Хятад улсын төсөл
2023-03-17 10:42:26
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжинд 3-р сарын 15-ндб олсон ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний  уулзалтад ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин оролцож илтгэл тавилаа.. Ши Жиньпин ХКН шинэчлэлийн тухай  тайлбарлаж,  энэ сэдвээр  цуврал асуултад хариулав.  Мөн Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг анх удаа дэвшүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшил, дэлхийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг ахиулах Хятадын шийдлийг тодорхойллоо.

Орчин үеийн шинэчлэл бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг эрэл хайгуул болно. Хөгжлийн адил бус үе шат, түүх, соёлын ижил бусаас шалтгаалан  улс орнууд энэ талаар өөр өөр ойлголттой байдаг. Өнөөдөр олон сорилт, хямрал давхцаж, хүн төрөлхтний нийгмийн шинэчлэл "Дөрвөн замын уулзвар"-т ирээд байна. "Бидэнд ямар шинэчлэл хэрэгтэй вэ? Бид хэрхэн модернизацад хүрэх вэ?" гэсэн асуултад  Ши Жиньпин өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө  танилцуулав.

Модернизачлалын асуултад  Ши Жиньпин таван санал дэвшүүлэв. Ард түмнээ дээдлэх үзлийг эрхэмлэж, тусгаар тогтнол, бие даасан зарчмыг баримталж, шинэчлэлийн олон талт замыг судлах ёстой. Шинэчлэлийн  залгамж чанарыг хадгалахын тулд үнэнч шударга, шинийг санаачлагч сэтгэлгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлж, шинэчлэлийг тууштай  хэрэгжүүлнэ. Модернизаци буюу орчин үеийн шинэчлэл нь цөөн хэдэн орны өмчлөгдсөн бүтээгдэхүүн биш, ганц хариулттай  сэдэв ч биш. Аливаа улс орны шинэчлэл нь модернизацийн ерөнхий дүрмийг дагахаас гадна өөрийн  нөхцөлд тулгуурласан онцлогтой байх ёстой гэж онцоллоо. 

Хүн төрөлхтний бий болгосон олон ургальч соёл иргэншил орчин үеийн шинэчлэлийн үйл явцад чухал хувь нэмэр оруулсан юм. Энэ уулзалтаар  Ши Жиньпин  "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга" дэвшүүллээ. Анхны энэ санаачилгаар  дамжуулан  соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг сурталчилж, өв залгамжлалыг чухалчилж, соёл иргэншлийн инновац, олон улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав.  Хятад улс өмнө нь Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлсэн. Үүний дараа Дэлхийн соёл иргэншлийн санаачилга дэвшүүлж байгаа нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад Хятад улсын оруулж буй бас нэгэн хувь нэмэр, чухал үзэл баримтлал гэж олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна. 

Киприйн Хөдөлмөрчин Ардын Дэвшилтэт Намын ерөнхий нарийн бичгийн дарга Стефанос Стефаноу "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь дэлхий дахинд тулгамдаж буй олон сорилтыг даван туулах, мөргөлдөөн сөргөлдөөнийг багасгах, тэгш эрхийг дээдэлж, яриа хэлцэл, туршлагаа хуваалцах замаар хүн төрөлхтний эв найртай зэрэгцэн оршихын төлөө чухал үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

 Барууны зарим улс соёл иргэншлийн давуу байдал, соёл иргэншлийн мөргөлдөөнийг хөөргөдөж, зөвхөн өөрийн үнэт зүйлээ бусдад тулгаж, капиталист улс төрийн үзэл баримтлал, институцийн загварыг сурталчилж байгаа нь хүн төрөлхтний соёл иргэншлийн  шинэчлэлд саад болно. Харин соёл иргэншлийн тэгш байдал, туршлагаа хуваалцах, яриа хэлэлцээ,  эв эе, энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх  чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчилж, улс орнуудын түүх, соёлын үнэ цэнийг ашиглах нь  хүн төрөлхтөнд тулгардаг олон асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Хүн төрөлхтний хөгжлийн зам  "Дөрвөн замын уулзвар" дээр ирээд байгаа энэ цаг үед  улс төрийн намууд шинэчлэлийг  удирдахдаа тодорхой  асуултад тодорхой хариулах үүрэгтэй.  ХКН  эдгээрт асуултад  өөрийн хариултыг өглөө. Цаашид Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бэхжүүлэхэд  ХКН чанартай хөгжил бүтээж,  шударга ёсыг хамгаалж, соёл иргэншлийн солилцоог хөхүүлж, харилцан туршлага судлахыг дэмжиж,  дэлхий дахинд  том гүрний зангаргыг харуулах болно.