АНУ-ын банкууд First Republic банканд 30 тэрбум доллар оруулжээ
2023-03-17 11:09:51
Share
Share this with Close
youtube WeChat

Голдман сакс, Морган Стэнли зэрэг Америкийн хэд хэдэн томоохон банк энэ сарын 16-ны өдөр First Republic банканд 30 тэрбум ам доллар оруулсан талаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Өмнө нь тус банкны хувьцааны ханш 35 гаруй хувиар унасан юм.

First Republic банк нь 2022 оны эцэст 213 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан бөгөөд АНУ-ын 14 дэх том банк юм. Өнгөрсөн долоо хоногт тус банкны хувьцааны ханш унаж эхлэхээс өмнө банкны өндөр албан тушаалтнууд тус банкны 12 сая ам долларын хувьцааг худалдсан гэж мэдээлжээ.