2023 оны эхний хоёр сард Хятад улс гадаадын нийт 268 тэрбум 440 сая юанийн хөрөнгийг ашигласан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1%-иар нэмэгдсэн тухай Хятадын Худалдааны яам 3 дугаар сарын 17-нд мэдээллээ.
Ажил төрлийн салбарын хувьд үйлчилгээний салбарын ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 10.1%-иар, дэвшилтэт технологийн салбарын ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 32%-иар өссөн байна. Хөрөнгийн эх үүсвэрийн хувьд “Бүс ба зам” дагуу орнууд болон АСЕАН-ны орнуудын Хятад улс дахь хөрөнгө оруулалт тусбүр 11% болон 11.8%-иар өсөн нэмэгджээ.