Америкт гурван галт тэрэг замаас гарчээ
2023-03-17 10:44:23
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн цөөн хоногт  АНУ-д галт тэрэг замаас гарсан осол хэд хэд давтагдсан байна. Тухайлбал, 15-ны өдөр Аризона, Орегон муж улсад галт тэрэг замаас гарснаас замын түгжрээ үүссэн байна.  Өчигдөр 16-ны өдөр Вашингтон муж улсад мөн ийм осол гарч,  тээвэрлэж явсан  19 мянган литр дизель түлш асгарчээ.  Aмерикийн төмөр замын компаниуд олон жилийн турш  ашгийг шүтэж, зардлаа танаснаар аюулгүй байдлын эрсдлийг даллан дуудсан гэхэд болно.  Өнгөрсөн онд л гэхэд Америкт 1000 гаруй галт тэрэг замаас гарсан осол гарч байжээ.