Гаофэнь 13-02 хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ
2023-03-17 18:42:52
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны гуравдугаар сарын 17-ны 16 цаг 33 минутад Хятад улс Шичангийн хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чанжэн-3B” зөөгч пуужингаар “Гаофэнь 13-02” хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, товлосон  тойрог замд нь оруулжээ. 

Энэхүү хиймэл дагуулыг газар нутгийн хэмжилт, тариалангийн ургацын тооцоолол, байгаль орчны засаглал, цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэгт ашиглана.