Европын холбоо НАТО-тай хамтран ажлын хэсэг байгуулав
2023-03-17 10:36:53
Share
Share this with Close
youtube WeChat

Европын холбоо НАТО-тай хамтран гол чухал дэд бүтцийг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан хэмээн Норвегийн радио, телевизийн компани энэ сарын 16-ны өдөр мэдээллээ.

"Умардын урсгал" хийн хоолойд учирсан гэмтлийн дараахан Европын холбоо дээрх ажлын хэсгийг байгуулахаар бэлдэж эхэлсэн бөгөөд өдгөө албан ёсоор байгуулагдан анхны хуралдаанаа хийлээ хэмээн Европын комисс мэдэгджээ.

Эх сурвалжид мэдээлснээр, ажлын хэсэг нь олон салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтцийн гол чухал байгууламжуудад тулгарч буй аюул заналыг хамтдаа тодорхойлох юм байна.