Ариф Алви: Пакистан, Хятадын найрамдал уулнаас өндөр, далайгаас гүн
2023-03-18 10:45:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хү Пинпин: Саяхан Ши Жиньпин Хятад улсын даргаар улиран сонгогдсон. Төр улсаа засахүзэлбаримтлалыгта хэрхэн үнэлэх вэ?

Ариф Алви: Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсондминий бие баяр хүргэж байсан, өнөөдөр таны нэвтрүүлгээр дамжуулан дахин баяр хүргэж байгаагаа илэрхийлье. Энэ нь Ши Жиньпин даргын улс орноо засаглахуй болон ХКН-аа удирдахад гаргасан агуу амжилтыг ард түмэн нь өндрөөр үнэлж буйн илэрхийлэл гэж бодож байна. Ши Жиньпин даргын удирдлаган дор Хятад улс дэлхийд эерэг дүр төрхийг бий болгож, хүн төрөлхтний ирээдүйн хөгжилд чухал тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Ши Жиньпин даргын засаглахуйн ухаан Хятадад өөрчлөлт авчираад зогсохгүй дэлхий дахинд эерэгээр нөлөөлсөн. Өнөөгийн дэлхий ертөнц хүчтэй хуваагдаж, сэтгэлгээний шинэ чиг хандлага байнга гарч, улс орнуудын харилцаа өөрчлөгдөж байна. Ийм нөхцөлд улс төрийн тогтвортой байдал, аливааг байгаагаар нь харж чаддаг, энх тайвныг эрхэмлэдэг алсын хараатай удирдагч байх нь чухал. Тухайлбал, Европ дахь Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулахад Хятад улс идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Пакистан ч дэлхий ертөнц энх тайван байхыг хүсэж байна. Иймээс дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үүднээс Ши Жиньпин дарга улиран сонгогдсон нь Хятад улс төдийгүй бүс нутаг, дэлхий дахинд маш чухал юм. Хятадын Коммунист нам ирээдүйн зорилго, алсын хараагаа тодорхойлж, түүндээ хүрэх шинэ аянаа эхлүүлсэн. Ши Жиньпин энэ үйл явцад гол үүрэг гүйцэтгэсэн. Ши Жиньпин дарга бол миний найз, 70 гаруй жилийн түүхтэй Пакистан, Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа улам бүр тогтвортой болж байгаа, үүнийг миний бие өндрөөр үнэлж байна.

Хү Пинпин: Энэ онд "Бүс ба зам" санаачилга болон Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг байгуулсны арван жилийн ой тохиож байна. Үүнд та ямар хүлээлттэй байна?

Ариф Алви: "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны үр дүнд Пакистаны ард түмэн маш их сэтгэл хангалуун байгаа гэж би бодож байна. Хятад улс "Бүс ба зам" төслийг Африк, Ойрхи Дорнод зэрэг газарт нэвтрүүлсэн. Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь бүх улс орны хамтын ажиллагааг тэсэн ядан хүлээж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна, энэ нь зөвхөн Хятад, Пакистаны хамтын ажиллагаа төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулалтыг урьж байна. Пакистан бол Хятадын маш найдвартай түнш юм. Хоёр орон "төмөр мэт бат"  ахан дүүсийн найрамдалт харилцаатай юм. Пакистан, Хятадын найрамдал бол уулнаас өндөр, далайгаас гүн. Пакистан, Хятадын ард түмний найрамдлыг зүйрлэшгүй бат бэх. Засгийн газар хэд хэдэн удаа солигдсон ч Хятад, Пакистаны найрамдал цаг хугацааны явцад улам бэхжсэн. Хятад, Пакистаны эдийн засгийн коридор бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно. "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойг тохиолдуулан манай хоёр улс Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг "хурдны зам"-д нь оруулах ёстой.