Хятад улсын гадаад хөрөнгийг ашигласан хэмжээ 6.1 хувиар нэмэгджээ
2023-03-18 16:17:40
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын худалдааны яамны 17-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2023 оны 1, 2-р сард Хятад улсын бодитой ашигласан гадаадын хөрөнгө 268 тэрбум 440 сая юаньд хүрч, 6.1 хувиар нэмэгджээ.

Эхний хоёр сард үйлчилгээний салбарын гадаад хөрөнгийн ашигласан хэмжээ 10.1 хувиар нэмэгдэн, дээд техникийн аж үйлдвэр гадаад хөрөнгийг ашигласан хэмжээ 32 хувиар нэмэгджээ.

Бүс ба зам дагуух орнууд тэрчлэн АСЕАН-ын орнуудад хөрөнгө оруулсан хэмжээ тус тус 11 хувь, 11.8 хувиар нэмэгдсэн байна.