"Хятад, Пакистаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулцгаая" форум болов
2023-03-19 16:53:13
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Төв Радио Телевизийн Ази, Африкийн төвөөс "Орчин үеийн шинэчлэлийг эрэлхийлж, Хятад, Пакистаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулцгаая" сэдэвт форум Пакистаны нийслэл Исламабад зохиогдов. Тус форумд Пакистаны улс төрчид, эрдэмтэд, судлаачид, төв мэдээллийн хэрэгсэл болон залуучуудын төлөөлөл оролцов. Зочид, төлөөлөгчид Хятад маягийн шинэчлэлийн Пакистанд авчрах боломж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хэрхэн хүргэх вэ  зэрэг сэдвээр санал  солилцов.

Пакистаны Төрийн сайд Лумина Алем хэлэхдээ, "Сүүлийн 10 гаруй жилд Хятадын нийгэм, эдийн засаг эрүүл чанартай хөгжиж, ард иргэд аз жаргалтай болж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь дэлхий дахинд эрч хүч сэлбэж байна. Пакистан, Хятадын найрамдал эртний түүхтэй.  Хоёр орон улс төр, эдийн засаг, соёл урлаг ийн олон салбарт нягт холбоотой байдаг. Хятад-Пакистаны эдийн засгийн коридор нь хоёр орны ард түмнийг ойртуулж, бид Хятад Пакистаны хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулах боломж,  хоёр орны найрсаг  байдлыг улам бэхжүүлнэ" гэжээ.

Энэ онд "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Тус санаачилгын тэргүүлэх төслүүдийн нэг Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын төсөл үр дүнд хүрч, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах төслүүд хэрэгжиж эхэлснээр Пакистаны эрчим хүчний хангамж сайжирсан. Мөн Каракорамын хурдны замыг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлснээр Пакистаны тээврийн нөхцөл ч  сайжирсан юм.