Хятад, АНЭУ-ын хөрөнгө оруулалтын форум боллоо
2023-03-19 16:27:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 17-нд Хятад-Арабын Нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулалтын форум Дубай хотноо болж, хоёр талын 70 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна.

АНЭУ бол Хятад улсын Араб дахь хоёрдох том худалдааны түнш төдийгүй хөрөнгө оруулах хамгийн том зорилтод газар юм. Хятадын 6000 гаруй аж ахуйн нэгж АНЭУ-д хөрөнгө оруулж,  хоёр улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь Хятад Арабын орнуудад үлгэр жишээ болоод байна. Хятад, АНЭУ-ын хоёр талын аж ахуйн нэгжүүд уг форумын үеэр олон тохиролцоонд хүрээд байна.