Терроризмын хөнөөлийг шүүмжиллээ
2023-03-19 15:38:43
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 17-нд Хятадын Шиньжян Аксу бүсийн төлөөлөл Варасжян Маймайт НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 52-р хуралд, терроризмын хор хөнөөлийг шүүмжилж үг хэлжээ. Варасжян Маймайт Шиньжян Аксу бүсийн Уш сяньд 13 жил ажилласан нэгэн юм. Тэрээр хэлэхдээ, "Өнгөрсөн жилүүдэд би террорист халдлагад олон хүн шархдаж, амь насаа алдаж, эд хөрөнгө сүйдэж, айдас хүйдэстэй, нийгэм тогтворгүй байгааг харж, хүний амьд явах эрх зөрчигдөж байгааг нүдээр харж биеэр мэдэрсэн. Ийм олон хэргийг зохицуулахад гар бие оролцсон. Энэ бүхнийг санах болгонд сэтгэл шаналж бухимдал төрдөг" гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ "Терроризм бол хүн төрөлхтний нийтийн аюул, террорист этгээд бол бид бүхний дайсан. Шиньжян терроризмтой тэмцэж, террорист бүлэглэлд цохилт өгч байгаа нь ард түмний амь нас, эд хөрөнгө, нийгмийн тогтвортой байдал, хүний эрхийг хамгаалж байгаа шударга ёсны ажиллагаа. Шиньжян хэт туйлшралыг арилгаж байна. Энэ бол үндэстэн гэж ялган хувааж байгаа хэрэг биш, иймээс үндэстнийг ялгаварлан гадуурхах асуудал байхгүй. Зөвхөн л хэт туйлшралыг хазаарлаж, терроризмыг эсэргүүцэх бодлого юм" гэжээ.