“Умардын урсгал” хоолойг дэлбэлэх шалтгаан АНУ-д бий
2023-03-19 15:31:25
Share
Share this with Close
youtube WeChat

“Умардын урсгал” хийн хоолойг дэлбэлж гэмтээсэн нь АНУ-ын зохион байгуулсан ажил гэж анх 2 дугаар сард зарласан эрэн сурвалжлахын сэтгүүлч, нийтлэлч Сеймур Херш саяхан дахин нийтлэл бичжээ. Сеймур Херш “Умардын урсгал” хоолойг дэлбэлсэн нь АНУ өөрийн үзлийг бусдад тулгаж байдгийн илрэл" гэжээ. Тэрбээр, "Хэдэн арван жилийн турш Америкийн засгийн газар хориг тавих, дарамт шахалт үзүүлэх зэргээр Европ уруу нийлүүлж байгаа Оросын эрчим хүчний хангамжийг таслахыг хичээж ирсэн юм. Жо Байден 2014 онд  дэд ерөнхийлөгч байхдаа, АНУ-ын баталсан тогтоолыг чанд мөрд гэж ОХУ-д сануулж байв. Энэ сануулга 8 жилийн дараа “Умардын урсгал” хоолойг дэлбэлэх үндэс болсон. Жо Байден ерөнхийлөгч болонгуутаа Европ тивийн эрх ашгийг үл хайхарч дэлбэлж гэмтээхийг зохион байгуулсан. Гэвч Байден, түүний баг энэ үйлдлээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй л дээ" гэжээ.