Цүнх, чемоданы экспорт сэргэж эхэллээ
2023-03-20 10:54:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс бол цүнх, чемодан үйлдвэрлэгч хамгийн орон.  Хятад улсад үйлдвэрлэсэн цүнх, чемодан дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг эзэлдэг. Хилийн чанад дахь бизнес сэргэж эхэлснээр, Хятад улсын ачаа тээшний экспорт энэ онд сэргэх хандлагатай байна.

Сүүлийн өдрүүдэд, Жэжян мужийн Жяшин хотын нэгэн ачаа тээшний компани Европын харилцагчаас  50 мянга гаруй цүнх чемоданы захиалга авчээ. Чингэлэгт ачуулсан  бүтээгдэхүүнийг Шанхайн Яншань боомт, Нинбогийн Жөүшань боомтоор  Европ, умард Америк, Япон зэрэг улс орон, бүс нутаг руу илгээх юм.

Жэжян мужийн Жяшин хотын ачаа тээшний компанийн үйлдвэрийн захирал Лү Фүван хэлэхдээ, “Нэг болон хоёрдугаар  дугаар сард  8.07 сая ам.долларын экспорт хийсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 67  орчим хувиар өссөн дүн юм. Одоо захиалга харьцангуй сайн байна. Өдөр бүр 20 орчим чингэлэг бүтээгдэхүүнийг оргил үедээ 70 чингэлэг ачиж байна” гэв.

И Ү хотын худалдааны группийн мэдээллээс үзвэл, энэ онд зэх зээл нээгдсэнээр, өдөрт 1000 гаруй гадаадын бизнесмен тус хотоос худалдан авалт хийж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувиар нэмэгдсэн байна. Оны эхний хоёр сард хотын ачаа тээшний экспорт 2 тэрбум 690 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 26,2 хувиар нэмэгдсэн байна.