Украинийг зэвсэглэж байгаа нь АНУ
2023-03-20 19:28:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадад үйлдвэрлэсэн зэвсгийг Украины дайны талбарт ашиглаж байна гэж АНУ-ын засгийн газрын зарим хүмүүс ярьж буйн хариулт болгож Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 20-нд хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, "Украинд зэвсэг нийлүүлж, Украиныг зэвсэглэж байгаа улс бол АНУ юм" гэжээ. Ван Вэньбин хэлэхдээ, "Украины асуудлаар Хятадын тал бодитой, шударга байр суурь баримталж байна. Бид энхийг тогтоож, хэлэлцээ хийлгэхийн төлөө байна. Хятадын тал хэзээд энх тайвны талд, яриа хэлэлцээний талд, түүхийн зөв талд зогсож, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн" гэжээ. Америкийн тал дайныг хөөргөдөн галд түлээ нэмэхээ больж, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож айлган сүрдүүлэхээ болих ёстой. Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэжээ.