Нүжянгийн чуулга уулзалт болов
2023-03-20 10:34:53
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны ядуурлыг бууруулах засаглал ба дэлхийн хөгжил уулзалт Юньнанийн Нүжян Лисү үндэстний өөртөө засах жөүд боллоо. Ядуурлыг бууруулах, хөдөө тосгод бүтээн байгуулалтын туршлага солилцох, дэлхийн орчин үеийн шинэчлэл, тогтвортой хөгжлийн гарцыг хамтран эрэлхийлэх зорилттой уулзалтад НҮБ болон 20 гаруй улс, олон улсын 4 байгууллагын 190 гаруй дипломат төлөөлөгч, төрийн албан хаагч, эрдэмтэд оролцжээ. "Хөдөө тосгоны сэргээн босголтын төлөвлөгөө, дэлхийн хөгжлийн боломжуудыг хуваалцах нь" сэдвээр төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон байна.

Тайландын Ерөнхий сайд асан Абхисит Вижажива "Хөдөө нутаг бол улс орнуудын ядуурал ихтэй газар байдаг. Хятад улс "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын талаар бусад улстай гүнзгий хамтарч, хөдөө тосгоны дэд бүтцийг бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцийг хөгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Хөгжлийн  тэнцвэргүй байдал улам  ноцтой болж байгаа энэ үед Хятад улс туйлын ядуурлыг амжилттай арилгаад зогсохгүй, ядуурлыг бууруулах олон улсын ажилд идэвхтэй оролцож, хөгжиж буй олон оронтой туршлагаа хуваалцаж байгаа нь олон орны талархлыг  хүлээж байна” гэж Хятадад суугаа НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч Чюй Сы-ши онцолсон байна.