Барууны орнууд ганц талт хоригоо даруй цуцалхыг уриаллаа
2023-03-20 18:32:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 20-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "АНУ зэрэг барууны орнууд олон улсын хамтын нийгэмлэгийн шударга дуу хоолойг сонсож, ганц талт хоригоо даруй цуцалж, бусад орны эрхийг хүндэтгэн, олон улсын хуулийн засаглалыг хүндэтгэхийг Хятадын тал шаардаж байна" гэжээ.

Эх сурвалжийн мэдээнд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн ганц талт хориг арга хэмжээг хэрэгжүүлэх асуудал хариуцсан тусгай илтгэгч Лү Хань саяхан мэдэгдэл нийтэлж, АНУ-ын хилийн гаднах хувь хүн, аж ахуйн нэгжид хил нэвтрэхийг хориглох, хөрөнгийг нь царцаах зэрэг ганц талын хориг арга хэмжээ авч, холбогдох талын хөдөлмөрлөх, үйл ажиллагаа чөлөөтэй байх зэрэг хүний үндсэн эрхийг хохироож, зарим арга хэмжээ нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцэхгүй байгаа талаар анхаарал хандуулсан байна. Хүний эрхийн зөвлөлийн 52-р хурал дээр хүнсний эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Фахри хэлэхдээ, "Зарим оронд ганц талт хориг арга хэмжээ хэрэгжүүлж, хүний эрхэд халдаж, хоригт өртсөн орон үр тарианы хямралыг зохицуулах хүчин мөхөстөж байна" гэжээ.

Ван Вэньбин сэтгүүлчийн асуусан асуултад хариулахдаа, "НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн ганц талт хоригийг хэрэгжүүлэх, хүнсний эрх зэрэг асуудал хариуцсан тусгай илтгэгч нарын анхаарал хандуулж байгаа асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг дээд хэмжээнд чухалчлан үзэх хэрэгтэй. АНУ зэрэг барууны орнууд хүний эрхийн гэрэлт цамхаг нэрийн дор дэлхийн хэмжээнд хүний эрхээр халхавч хийж ганц талт хориг арга хэмжээ хэрэгжүүлж, бусад орны эрхэд ноцтой халдаж байна. Зарим хориг арга хэмжээ нь олон улсын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаанд нөлөөлж, дэлхийн үр тариа, эрчим хүч, банк санхүүгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна. Мөн хоригт өртөгч орнуудын эдийн засаг нийгмийн хөгжил, ард түмний амьдралд хүндрэл учруулж, хүмүүнлэгийн хямралд хүргэж байна. Цар тахлын нөлөө газар авч, хүчтэй газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн өмнө ч АНУ зэрэг барууны орнууд ганц талт хориг арга хэмжээгээ цуцлахаас татгалзсан хэвээр" гэжээ.