ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэгтэй нийтлэл хэвлэгджээ
2023-03-20 16:03:15
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /3-р сарын 20/ "Ардын өдрийн сонин"-д "Орос, Хятад: Ирээдүйг чиглэсэн түншлэлийн харилцаа"  нийтлэлийг өөрийн гарын үсэгтэй  нийтэлж, Хятадын ард түмэнд хүндэтгэл үзүүллээ. 

Путин нийтлэлдээ “Орос, Хятадын харилцаа бол том гүрнүүдийн эв найртай, бүтээлч хамтын ажиллагааны үлгэр жишээ юм. Ши Жиньпин даргатай хийх хэлэлцээ хоёр орны олон салбарт хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбэнэ гэдэгт найдаж байна” гэж тэмдэглэжээ. 

Тэрээр мөн, “Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал маш өндөр  ач холбогдолтой.  Орос, Хятадын  харилцаа өвөрмөц онцлогтой, харилцан итгэлцсэн,  хоёр талын бүрэн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэсэн үйл хэрэг гэдгийг дахин нотоллоо” гээд "Сүүлийн 10  жилд Орос Хятадын найрамдал бэхжиж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээж, хоёр орны харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Түүнчлэн хоёр орон харилцан итгэлцсэн улс төрийн яриа хэлэлцээ бий болгосон нь шинэ эриний стратегийн иж бүрэн хамтын ажиллагаа юм. Орос Хятад хоёр орон эрх тэгш, нээлттэй, хүртээмжтэй, гуравдагч оронд чиглээгүй, бүс нутаг төдийгүй дэлхийн аюулгүй байдлын тогтолцоо бий болгох тууштай бодлого баримталж ирсэн юм" гэжээ.