Египет, Турк харилцаагаа хэвийн болгох эрмэлзэлтэй гэв
2023-03-20 10:19:24
Share
Share this with Close
youtube WeChat

Египет, Туркийн удирдагчид хоёр орны харилцааг хэвийн болгох улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн хэмээн Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри энэ сарын 18-нд хэлжээ. 

Тэрээр мөн өдөр айлчилж ирсэн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзаж, “Бид хоёр орны харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд боломжтой үед харилцан элчин төлөөлөгчөө томилох болно” гэв. 

Мевлют Чавушоглу хэлэхдээ, “Египетэд хийсэн миний энэ удаагийн айлчлалын гол зорилго бол хоёр орны харилцааг сайжруулах явдал юм. Хоёр орны удирдагчдын уулзалтын талаар гадаад харилцааны яамд нягт хамтран ажиллаж байна” гэжээ. 

2013 онд Египетийн экс ерөнхийлөгч Мохамед Морси үүрэгт ажлаа өгсний дараа Египет, Туркийн харилцаа огцом муудаж, улмаар хоёр орон дипломат харилцааныхаа зэрэглэлийг бууруулсан юм. 2021 оноос хоёр тал дипломат харилцааны дээд түвшний зөвшилцөл хийж эхэлсэн бол сүүлийн хэдэн сард хоёр орны харилцаа илт сайжирсан аж.