Таван талт уулзалт өндөрлөлөө
2023-03-20 10:22:34
Share
Share this with Close
youtube WeChat

Египет улс санаачилж зохион байгуулсан Египет, Палестин, Израил, Йордан, Америк гэсэн таван талын уулзалт 3 дугаар сарын 19-нд  өндөрлөлөө. Уулзалтаар Палестин Израилын хурцадмал нөхцөл байдлыг намжаах тухай яриа болжээ.

Египетийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Энэ удаагийн уулзалт бол өнгөрсөн 2 дугаар сарын Аль-'Акабагийн уулзалтын үргэлжлэл юм. Палестин Израилын ганц талт ажиллагаа, хүчирхийлэл, мөргөлдөөнийг зогсоож, нөхцөл байдлыг намжааж, энхийн хэлэлцээг эртхэн эхлүүлэх зорилготой. Палестин, Израил ганц талт арга хэмжээгээ даруй зогсоох ойлголцолд хүрсэн” гэжээ.

Уулзалтын дараах  хамтарсан мэдэгдэлд, "Гурваас зургаан сарын хугацаанд ганц талын бүх арга хэмжээг зогсоохоо Израил болон Палестин амласан. Нөхцөл байдлыг хурцатгахад хүргэж болзошгүй хүчирхийлэл, өдөөн хатгасан үг хэллэг, үйлдлийг зохицуулах механизмыг байгуулахаар талууд тохиролцлоо. Түүнчлэн өмнө нь тохиролцсон бүх гэрээ хэлэлцээрийг мөрдөж, Палестины эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад шаардлагатай арга хэмжээг авахаар болов. Мөн Израил улс дөрвөн сарын дотор шинэ суурин барих ажлаа зогсоож, зургаан сарын дотор оршин амьдрах цэг байгуулахгүй гэж амласан" гэжээ.