"Америкийн ардчиллын байдал-2022" тайлан нийтлэгдлээ
2023-03-20 10:52:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны вэб сайтад өнөөдөр /20-ны өдөр/ "Америкийн ардчиллын байдал-2022" тайланг нийтэлжээ. Олон тоо баримт, хэвлэл мэдээллийн шинжээчдийн санал бодлыг тусгаж, өнгөрсөн жилийн Америкийн ардчиллын бодит байдлыг системтэй цэгцтэй боловсруулсан байна. АНУ дахь ардчиллын эмх замбараагүй байдал,  түүний дэлхий дахинд нөлөөлж буй сөрөг муу нөлөөг илчилж, дэлхий дахинд ардчиллыг худалдах, хүчээр тулгахаас үүдэлтэй эмх замбараагүй байдал зэрэг нь Америкийн ардчиллын жинхэнэ нүүр царайг дэлхий дахинд илүү таниулсан гэж дурджээ.

Тайланд, 2022 онд Америкт ардчиллын гажуудал, улс төрийн институтийн доголдол, нийгмийн эв нэгдэлгүй байдал, харгис хэрцгий байдал үргэлжилсээр байв. Мөнгөний улс төр, нийгмийн задрал, баян хоосны ялгаа зэрэг асуудал улам ноцтой болж байна. Америкийн ардчиллын өвчин нь улс төр, нийгмийн бүхий л талбарт нэвтэрч, түүний ард муу засаглал, институтийн доголдлыг улам тодруулсаар байна ажээ.

Өөрсдийн өмнө тулгамдсан бөөн асуудалтай  хэрнээ АНУ ардчиллын номлогчийн дүрд тоглож, "ардчилал нь дарангуйллын эсрэг" гэсэн худал үлгэр зохиож, дэлхийг "ардчилсан ба ардчилсан бус хуаран" гэж  хуваасаар байна.