Хятадтай холбоотой мэдээлэл улс төрийн худал яриагаар дүүрэн
2023-03-21 19:16:54
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 21-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэлэхдээ, АНУ-ын нийтэлсэн "Бусад орны хүний эрхийн байдал-2022"-д тусгасан Хятадтай холбоотой мэдээлэл улс төрийн худал яриа, үзэл ухамсрын хэлбүү үзэлтээр дүүрэн байж, жилээс жилд давтаж байдаг үг яриаг няцаах ч сонирхолгүй болсон. АНУ-ын жил бүр нийтэлж байгаа уг тайлангаас бусад орны хүний эрхэд оршиж байгаа асуудлыг олж харах биш, харин АНУ-ын жанжлах үзэл, дээрэнгүй үзэл тэрчлэн олон янзын хоёрдмол баримжааг харж байна гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, одоогийн дэлхий ертөнц ардчилал нэрийн дор хагарал бий болгох биш, өөрийн эрх ашгийг хөөцөлдсөн ганц талт үзэл хэрэгжүүлэх биш харин "НҮБ-ын дүрэм"-ийн зарчим зорилгын үндсэн дээр эв нэгтэй хамтран ажиллаж, олон талт үзэл хэрэгжүүлэхийг шаардаж байна. Одоогийн дэлхий ертөнцөд ардчиллын нэрийн дор бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох биш харин жинхэнэ ардчилал хэрэгтэй, олон улсын харилцаанд ардчиллыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогийн дэлхий ертөнцөд сөргөлдөөнийг өдөөн дэвэргэх биш, харин бодит үйл хэрэг илүү хийж, олон улсын хамтын нийгэмлэгт тулгараад байгаа асуудлыг зохицуулах эв нэгдлийн хурал хэрэгтэй гэжээ.