Балбын Парламент ерөнхий сайддаа дахин итгэл үзүүлжээ
2023-03-21 09:55:39
Share
Share this with Close
youtube WeChat

Балбын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимд 20-ны өдөр дахин ерөнхий сайд Прачандад итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулжээ. Мөн өдөр тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын нийт 262 гишүүн санал өгч,  Прачандад 172 гишүүн итгэл үзүүлэх санал өгсөн тухай Төлөөлөгчдийн танхимын дарга Жимми Рай зарлажээ. 2022 оны арван хоёр дугаар сарын 26-нд Прачанда шинэ эвслийн засгийн газрын ерөнхий сайд болсон юм. Балбын үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд ажлаа хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимд итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулах ёстой юм. Энэ оны 1 дүгээр сарын 10-нд Прачанда Төлөөлөгчдийн танхимд итгэл үзүүлэх санал хураалт явуулахад Прачандаа олонх гишүүний дэмжлэгийг авч байсан юм.

Д.Хүчитбаатар