"Америк маягийн ардчилал"-ын золиос Иракаар зогсохгүй
2023-03-21 18:28:53
Share
Share this with Close
youtube WeChat

20 жилийн өмнө буюу 2003 оны 3-р сарын 20-нд, АНУ Иракад үй олноор хөнөөх их хэмжээний зэр зэвсэг байна гэсэн шалтгаанаар барууны холбоотнуудтайгаа нийлж, Иракийг түрэмгийлж, 200 мянган эгэл ардыг хөнөөж, 9 сая иргэдийг орох гэр оочих аягагүй болгосон юм. Түүнээс хойш 20 жил өнгөрсөн хэдий ч АНУ одоо болтол бодит гэрч гарган авчирч чадаагүй байна. Ирак харин дайны хөлд автаж, "Америк маягийн аргачлал"-ын золиос болсон хэвээр...

20 жил их урт хугацаа байж, дайн дэгдээсэн оронд өөрийн үйлдлээ эргэн санах их цаг өгсөн. Гэвч АНУ Иракийн ард түмний гашуун зовлонг үл хайхран ардчилалын нэрээр дэлхий ертөнцийг үймээн самууны хөлд талхидсаар байна. Өчигдөр буюу 20-ны өдөр Хятадын гадаад харилцааны яам "Америкийн ардчиллын байдал-2022" тайланг нийтэлж, АНУ-ын дотоодын ардчиллын эмх замбараагүй байдал тэрчлэн дэлхий дахинд хүчээр тулгаж буй ардчилал гэгчийн гашуун байдлыг илчилж, "Америк маягийн аргачлал"-ын үнэн дүр төрхийг хүмүүст улам таниулав.

Уг тайланд АНУ-д одоо хоёр намын тэмцэл хурцдаж, улс төрийн хэт туйлшрал, мөнгөний улс төр газар авч, үг хэлэх эрх чөлөө нэрийн төдий үлдэж, эрх зүйн систем хүмүүсийн санаа бодлыг үл тоомсорлон, ард олон "Америк маягийн ардчилал"-д өдөр ирэх тутам найдвар тасарч байна. Америкийн Pew судалгааны төвийн санал асуулгад харуулснаар, АНУ-ын 65 хувийн хүн Америкийн ардчиллын тогтолцоонд ихээхэн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж, 57 хувийн хүн АНУ ардчиллын үлгэр жишээ биш болсон гэж үзэж байна. Яг иймэрхүү нэг орон дэлхий ертөнцөд ардчилал гэгчийг хүмүүст зааж дохин, дайн дажин, хориг тавих, ардчиллын нэр хүндтэй сөргөлдөж байна гэгчээр бусад оронд дарамт шахалт үзүүлж, хувийн ашиг хонжин хөөцөлдөн дэлхийн амар амгалан байдлыг эвдэж байна. 

Нэг орны эв зохицонгуй хөгжлийг эвдэж, хэдэн үеийн хүний ирээдүйг бусниулсны дараа татан гарах нь Америкийн дайны арга хэлбэр болно. "Америкийн ардчиллын байдал-2022" тайланд тэмдэглэхдээ, АНУ байгуулагдваас хойших 240 гаруй жилийн түүхэнд 16 хан жил дайн хийгээгүй юм байна. 2001 оноос хойш, терроризмын эсрэг нэрээр дайн дэгдээж, цэргийн үйл ажиллагаа явуулснаар 900 мянган хүн амиа алдсаны 335 мянга нь эгэл ард байж, хэдэн сая хүн шархадсан байна. Иракаар жишээлэхэд, Иракийн залуучуудын ажил үгүйдлийн хэмжээ 1/3 хувиас дээш байж, туйлын ядуу амьдралтай хүмүүс 1/4 хувийг эзэлж байгааг Дэлхийн Банк болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тоо баримт харуулсан байна.

АНУ яагаад дайн хийх сонирхолтой байгаа бэ? Өнгөрсөн олон жил Америкийн хэдэн үеийнхэн нефтийн төлөө дайн хийсээр ирсэн юм гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис хариу өгсөн байна. Иракийн түр засгийн газрын ерөнхий сайд асан Айяд Аллави саяхан ХТРТ-д ярилцалга өгч Иракийн "Америк маягийн ардчилал" гэгч нь Иракийн ард түмний ашиг сонирхлын төлөө бус харин Америкийн ашиг тусын төлөө байдаг юм гэжээ. 

Үүний зэрэгцээ АНУ хориг тавих шийдэм барьж өнгөрсөн хэдэн арван жил Куб, Сири, Зимбабвей зэрэг оронд ганц талт хориг тавьж, БНАСАУ, Иран, Венесуэл зэрэг оронд хэт шахалт өгч, Афганистаны төв банкны хөрөнгийг царцаасан байдаг.