Ши Жиньпиний нийтлэлийг Оросын хэвлэлд өндрөөр үнэлэв
2023-03-21 10:48:48
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /3-р сарын 20/ Хятад улсын дарга Ши Жиньпиний гарын үсэгтэй "Хамтдаа хичээн зүтгэж, Хятад Оросын найрсаг хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн шинэ хуудсыг бичиглэе”  нийтлэл "Орос сонин” \Россия газета\ болон РИА Новости сайтад нийтлэгджээ. Орос болон  бусад  орны хэвлэлийн тоймчид Ши Жиньпин даргын айлчлал Хятад, Оросын харилцааны хөгжилд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

“Россия газета” сонины захирал Негойца “Өнгөрсөн 10 жилийн дотор хөгжсөн Орос-Хятадын харилцааг нийтлэлд дүгнээд зогсохгүй хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэлийг тайлбарлалаа" гээд Ши Жиньпиний айлчлалыг Оросын нийгмийн олон салбарт хүсэн хүлээж байна гэж онцолжээ. Тэрбээр  "Хятад улс бол бидний сайн хөрш, найдвартай түнш юм. Хоёр орны өндөр түвшний харилцаа нь хоёр улсын төрийн тэргүүн нарын  харилцан итгэлцэл,  стратегийн удирдлагатай салшгүй холбоотой юм" гэжээ.

Москвагийн Улсын Их Сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн захирал Алексей Маслов "Ши Жиньпиний нийтлэлд Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг хөгжүүлэх хэтийн төлөв, шинэ төлөвлөгөө, шинэ арга хэмжээг хүсэн хүлээж байна” гэж онцлоод, "Энэ айлчлал Орос, Хятадын худалдааг олон талт болоход тусалж, хоёр орны шинжлэх ухаан, технологи, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын харилцаа, олон туйлт ертөнцийг бий болгох хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ” гэж үзсэн байна.

 Иран улсын мэдээллийн агентлагийн ахлах редактор Мохаммад Реза Манафи, Ши Жиньпин даргын гарын үсэгтэй нийтлэлийн талаар, "Өнөөгийн дэлхий ертөнцөд Хятад улс дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй улс төрийн арга барил, яриа хэлцлээр дэлхийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхийг зорьсоор байна. Хятадын дипломат ажиллагаа дэлхийн тавцанд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа учраас Ши Жиньпиний ОХУ-д хийж буй энэ айлчлалд дэлхий нийт анхаарал хандуулж байна" гэжээ.