Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн 600 гаруй галт тэрэг нэвтэрчээ
2023-03-21 10:32:47
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр Эрээн боомтоор 55 стандарт чингэлэг, 30 сая 782.9 мянган юанийн өртөг бүхий 5 сая 192.8 мянган тонн цахилгаан хөдөлгүүрт автомашин, хүүхдийн тэрэг  ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг  нэвтэрч, Европыг зорьжээ. Энэ бол 2023 он гарсаар Эрээний төмөр замын боомтын дамжин өнгөрүүлж байгаа Хятад-Европын чиглэлийн ачаа тээврийн 600 дахь галт тэрэг юм. 

Одоогоор Тяньжин, Аньхүй, Хүнань зэрэг 10 гаруй муж, хотын бараа бүтээгдэхүүн Эрээнээр дамжин өнгөрөх Хятад-Европыг холбосон 66 галт тэрэгний шугамаар ачигдаж, 10 гаруй орны 60 гаруй муж хотуудад хүрч байна. Энэ он гарснаас хойш Эрээн хотын гаалийн газар "үүлэн хяналт" ухаалаг боомтын хяналтыг хэрэгжүүлж, том оврын чингэлэгт гаднаас хяналт шалгалт хийх H986 төхөөрөмж ашигласнаар, тээвэрлэлтийн хүчин чадал 20 орчим хувиар нэмэгдэж,  Хятад-Европыг холбосон галт тэрэгний нэвтрэх хурд, үр ашгийг нэмэгдүүлсэн байна. 

Д.Хүчитбаатар