"Хятад маягийн шинэчлэл, дэлхийн шинэ боломж" дугуй ширээний уулзалт болов
2023-03-22 18:50:14
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 22-нд, Хятадын Төв Радио Телевиз, "Өнөөдрийн Орос" групп хамтран "Хятад маягийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломж" Хятад, Оросын хэвлэл мэдээллийн дугуй ширээний уулзалтыг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд зохион байгуулав.

ХТРТ-ийн захирал Шэнь Хайюн Оросын томоохон хэвлэлийн мэдээллийн байгууллага, их дээд сургуулийн удирдлагууд, Хятад Оросын засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачидтай хамт "Улс орны нөхцөл байдалд нийцсэн шинэчлэлийн зам" сэдвийн хүрээнд яриа өрнүүлж, санал бодлоо солилцов. Хятад улс өөрийн улс орны нөхцөл байдалд нийцсэн шинэчлэлийн замыг сонгож, бусад улс орнуудад амжилттай туршлага болж, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ замыг эрэн хайхад амжилттай жишээ үзүүллээ гэж хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй үзэв.

ХТРТ Хятад маягийн шинэчлэлд олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн анхаарал хандуулж буйд чиглүүлэн Хятадын Хоёр чуулган өндөрлөсний дараа дэлхийн улс орнуудад хэвлэл мэдээллийн цуврал арга хэмжээг зохион байгуулж, арга хэмжээнд 93 улс орон, бүс нутгийн 1034 хэвлэл мэдээлэл оролцож, мэдээлсэн байна. Тус удаагийн дугуй ширээний уулзалт нь мөн уг арга хэмжээний нэг бөгөөд ОХУ-ын олон салбарынхны анхаарлыг татав.