Хатан голын хамгаалалтаа эрчимжүүлнэ
2023-03-22 15:31:01
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр "Дэлхийн усны өдөр"  тохиож байна. НҮБ-аас  энэ жилийн  "Дэлхийн усны өдөр"-ийг "Өөрчлөлтийг хурдасгах" уриан дор тэмдэглэж байна. Гуравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд "Хятадын усны долоо хоног" 36 дахь удаагаа тохиож байна. Энэ удаад "Хуулийн дагуу ус хамгааллыг сайжруулж, Эх голоо хамгаалахад хамтран ажиллая" уриан дор тэмдэглэнэ.

Хатан гол бол Хятадын эх гол юм. Хатан голыг хамгаалах нь Хятад улсын сэргэн мандалттай холбоотой томоохон төлөвлөгөө болох юм. Дөрөвдүгээр сарын 1-нээс  "Хатан голыг хамгаалах хууль"  хэрэгжиж эхэлсэн юм.

Хатан голын  усыг нөхөн  сэлбэх, намгархаг газрыг нөхөн сэргээх төсөл хэрэгжиж эхэлснээр Хатан голын ай сав газрын байгалийн хамгаалалтын бүсэд дорнын цагаан өрөвтасыг үржүүлдэг дэлхийн хамгийн чухал нутаг болж, жил бүр сая саяар тоологдох жигүүртэн шувууд энд нүүдэллэн ирж өвөлждөг болжээ. Энэ нь Хятадын дулаан бүсийн хамгийн бүрэн, хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн залуу намгархаг газрын экосистем юм.