Хятад Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарах төлөвтэй
2023-03-22 09:44:10
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жан Ханьхүй саяхан, “ Энэ оны эхний хоёр сараас харахад Хятад, Оросын худалдаа  эрчимтэй өсөх хандлагатай байна. Эхний гараа амжилттай болсон. 2023 онд хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд хүрэх боломжтой” гэж хэлжээ. 

Барууны хоригт өртсөн Орос улс зах зээлээ нөхөх тулгамдсан шаардлагатай байгаа тул Хятадын бараа бүтээгдэхүүн Оросын зах зээлд ихээр нэвтэрч байна. 2022 онд Хятадаас Орост экспортолсон хэмжээ ойролцоогоор 13 хувь нэмэгджээ. Хоёр талын худалдааны гол салбар эрчим хүчний худалдаа. Мөн түүнээс гадна Оросоос Хятадад экспортлох төрөл зүйл ч нэмэгдсээр байна. Зайрмаг, шувууны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, зөгийн бал зэргийг Хятадын хэрэглэгчид талархалтай хүлээж авдаг. 

Оросын хэрэглэгчид Хятадын барааг, Хятадын хэрэглэгчид Оросын барааг худалдан авах хүсэл нэмэгдсэн. Үүнээс гадна хоёр талын худалдаанд  өөрсдийнхөө валютаар тооцоо хийх хэмжээ нэмэгдэж байна. Оросын компаниуд Хятадын талтай хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ сурвалжлагчид хэллээ.