Их Британи Украинд шавхагдсан ураны бөмбөг олгоно гэнэ
2023-03-22 15:26:01
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн Батлан хамгаалах яамны албан тушаалтан 21-нд хэлэхдээ, "Шавхагдсан урантай хуяг нэвтлэгч сумыг Украинд нийлүүлнэ" гэв.  Ийм сумыг "Челленджер 2" танк ашиглах боломжтой юм байна. Шавхагдсан уран агуулсан танкын сум нийлүүлэх Их Британийн төлөвлөгөөг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  өчигдөр эрс буруушааж, "Хэрвээ барууны орнууд цөмийн агууламжтай зэвсэг хэрэглэвэл, Оросын засгийн газар хариу арга хэрэглэхээс аргагүй болно" гэжээ. Мөн өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу хэлэхдээ, "Их Британийн шийдвэр нь Орос барууны орнуудтай "цөмийн мөргөлдөөн" үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж, барууныхан "дахин шинэ алхам хийлээ" гэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, "Өөрийн үйлдэл нь дэлхийн стратегийн тогтвортой байдалд ямар хор хөнөөл учруулахыг ойлгохоо больсон гэдгийг Их Британийн сүүлийн үеийн шийдвэр, үйлдлүүд нь гэрчилж байна" гэжээ.

Түүхэнд АНУ тэргүүтэй НАТО шавхагдсан ураны бөмбөгийг олон удаа ашиглаж байсан юм. Энэхүү бөмбөг хүний бие, мөн байгаль орчин, хүнсний сүлжээнд маш урт хугацаагаар сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

Д.Хүчитбаатар