Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ
2023-03-22 10:14:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос өчигдөр  мэдээлэл гаргав. Мэдээлэлд дурдсанаар, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Аж үйлдвэр мэдээлэл технологийн яам, Сангийн яам зэрэг 8 яам хороо хамтарч "Хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай мэдэгдэл" нийтэлжээ. Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй, хөдөлмөр эрхлэх боломжтой, өөрийгөө авч явах чадвартай  хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр, бизнес эрхлэн орлогоо нэмэгдүүлэхэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх юм байна.

Өмнө нь баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2024)"-д гурван жилийн хугацаанд үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1 сая иргэнийг хот, хөдөөд ажлын байраар хангана гэж заасан.  Энэ хөтөлбөрт  хөдөө орон нутагт амьдарч буй  хөгжлийн бэрхшээлтэй олон иргэд холбогдох зорилтуудыг биелүүлэхэд хамгийн том сорилт, хүндрэлтэй тулгарч байгаа юм. Тиймээс энэ удаагийн мэдэгдэлд хөгжлийн бэрхшээлтэй хөдөөгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой  7 арга хэмжээг дурджээ.

Нийтийг хамарсан санхүүжилтийн олон  бодлого хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн гишүүдэд санхүүгийн болон зээлийн дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэхийг дэмжих бааз байгуулах санал гаргажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах ажлыг эрчимжүүлж, тэдний гэр бүл болон үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд намын анхан шатны байгууллага, намын гишүүд, боловсон хүчнүүд  туслахыг үүрэг болгожээ.

Д.Хүчитбаатар