Хятад улс дэлхийн цар тахалтай тэмцэх үйлст чухал хувь нэмэр оруулсан юм
2023-03-22 16:57:27
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны сүүлчээр Хятад улс халдвар хамгааллын хатуу бодлогоо цуцалж, цар тахалтай тэмцэх ажилдаа томоохон амжилт олсон. Цар тахал Хятадад бүрэн дуусгавар болсноор Хятадын эдийн засаг сэргэн хөгжиж, дэлхий дахин ч Хятадын хөгжилд итгэл найдвар тавьж эхэлсэн юм.

Цар тахал дэгдсэн өнгөрсөн гурван жилд Хятад улс ард түмнээ дээдлэх, ард түмнийхээ амь нас эрүүл мэндийг дээдлэх зарчмаар ажиллаж, ард түмнийхээ амь насны аюулгүй байдлыг бүх хүчээрээ хамгаалж чадсан юм. Цар тахал анх дэгдэж эхэлсэн үеэс л тус улс гадаадад эмчилгээний багуудаа илгээж, халдвар ноцтой тархсан улс орнуудад эм бэлдмэл, эрүүл мэндийн багаж хэрэгсэл, вакцин зэргийн хангаж ирсэн юм. Хятад улс цар тахлын үед Итали, Иран, Ирак, Пакистан, Серби, Камбож, Филиппин, Казахстан, Саудын Араб, Малайз зэрэг дэлхийн 18 улс оронд 20 гаруй эмчилгээний баг илгээсэн байдаг.

Мөн Хятад улс өнгөрсөн гурван жилд дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1 тэрбум 800 сая тун вакцин хангаж, дэлхийн цар тахалтай тэмцэх тэмцэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

2021 оны тавдугаар сарын 21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх дээд уулзалтад цахим хэлбэрээр оролцохдоо “Хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдмэл цогц байгуулах” санаачилга дэвшүүлж, хүн ардынхаа амь нас эрүүл мэндийг дээдэлж, халдвар хамгааллын шинжлэх ухаанч арга хэмжээ авч, вакциныг шударга хуваарилж, НҮБ болон ДЭМБ-ын үүргийг улам тодотгох ёстой. Дэлхий дахин эв санаагаа нэгтгэж, хамтын хүчээр цар тахалтай тэмцэх ёстой гэж цохон тэмдэглэж байсан байв.

Өнгөрсөн гурван жилийн турш Хятад улс халдвар хамгааллын шинжлэх ухаанч оновчтой бодлого хэрэгжүүлж, халдвар хамгаалал болон эдийн засаг нийгмийн хөгжлийг өндөр үр ашигтай уялдуулж, эдийн засаг маань ерөнхийдөө тогтвортой байсан нь дэлхийн эдийн засгийг сэргээж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг саадгүй байлгахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад улс цар тахалтай үр ашигтай тэмцэж, бас дэлхийн цар тахалтай тэмцэх үйлст гарамгай хувь нэмэр оруулсан нь хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдмэл цогц байгуулах санаачилга дэвшүүлснийх нь хамгийн сайн биелэл мөн гэж үзэх ёстой.


элхийн олонх улс орнууд Хятадтай маш сайн сайхан харилцаатай байж, цар тахалтай тэмцэх ажилд Хятадын оруулсан хувь нэмрийг өндөр үнэлсээр ирсэн бөгөөд цар тахлын дараа дэлхийн олон орны төр засгийн тэргүүн нар ар араасаа Хятадад айлчилж, ирэх болгондоо цар тахлыг бүрэн дарж, хүн ардынхаа амь нас эрүүл мэндийг хамгаалж чадсан Хятад улсад баяр хүргэж, Хятадын эдийн засаг энэ онд маш сайн сэргэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн буйгаа илэрхийлж, Хятадад хөрөнгө оруулж хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөхийг эрмэлзэж буй юм.