Ян Вэньли бол Хятадын Баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Чяньши хотын Хуа-Үцүнь тосгоны хатгамалчин хүүхэн юм. Ээжээрээ заалгаж 7 настайдаа Мяо үндэстний хатгамал урлалыг сурч, биет бус соёлын өв уламжлагч болжээ. Энэ урлалыг өвлүүлэн хөгжүүлэхийн тулд Ян Вэньли Мяогийн хатгамалын сургалт хичээллүүлжээ.
Хятад улс
хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, Хуа-Үцүнь тосгон үндэстний
соёлыг хадгалсан жуулчлалын үзэмжит бүс болжээ. Жуулчид уг тосгоны хатгамлыг
ихээр худалдаж авдаг. Тэр хэрээр Ян Вэньлигийн сургалтанд суух хүмүүс ч олширч
байна.
Хятад улсын дарга Ши Жиньпин, 2021 онд Хуа-Үцүнь тосгоны ажилтай танилцахдаа,“Мяогийн хатгамал нь уламжлал дээрээ загвар, үйлдвэрлэл дээрээ соёл юм. Сайтар хөгжүүлж чадвал үндэстний соёлыг өвлүүлэн хадгалахын зэрэгцээ үйлдвэрлэл хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой” гэжээ. Ян Вэньли, Ши даргын энэ үгнээс итгэл авч, Мяогийн хатгамал урлалыг өвлүүлэн хөгжүүлэх зориг шулуудан, тосгоны бүсгүйчүүдтэй онлайнаар зураг, төлөвлөгөө гаргаж, уламжлалт загвар дээр орчин үеийн элементүүд шингээж Мяогийн хатгамал урлаж эхэлжээ.
Тэрбээр цахимаар шууд нэвтрүүлэг хийж, бүтээгдэхүүнээ худалдаж, эдүгээ цахим орчинд Мяогийн хатгамлыг алдаршуулжээ.