Саудын Арабын Төв Банк их хохирол амсжээ
2023-03-22 10:24:32
Share
Share this with Close
youtube WeChat

Швейцарын “Кредит Суис” банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Саудын Арабын Үндэсний Банк  уржигдар /3 сарын 20/  “Кредит Суис” банканд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 80 хувийг алдсан гэж мэдэгджээ. Энэхүү 80 хувь нь 1 тэрбум орчим ам.доллар болж байгаа юм байна.

Эр-Рияд төвтэй Саудын Арабын Үндэсний Банк өнгөрсөн оны 11 дүгээр сард  нэгж хувьцаа нь 3.82  швейцар франкийн ханшаар 1.4 тэрбум швейцар франкийн хөрөнгө оруулалт хийж, “Кредит Суис” банкны 9.9 хувийг эзэмших болсон юм. Саяхан Швейцарын UBS банк “Кредит Суис”-ийг худалдан авах санал тавьсны дараа Саудын Арабын Үндэсний Банкны эзэмшил хувьцаа 304 сая орчим швейцар франк болжээ. Энэ сарын 20-ны өдөр “Кредит Суис”-ийн хувьцааны үнэ 52 хувиар буурч, зах зээлийн ханш нь 3 тэрбум 720 сая Швейцар франк болтлоо унаад байна.

Д.Хүчитбаатар