Ши Жиньпин Малави, Мозамбикийн ерөнхийлөгчид цахилгаан илгээв
2023-03-22 18:58:50
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 20-нд, Ши Жиньпин дарга Малави, Мозамбикт болсон халуун бүсийн хар салхины гамшигт холбогдуулан Малави улсын ерөнхийлөгч Чаквила, Мозамбикийн ерөнхийлөгч Нюси нарт цахилгаан илгээв.

Ши Жиньпин: Хүчтэй "Фредди" хар салхи Малави, Мозамбикийг дайран өнгөрсний улмаас маш их эд хөрөнгийн хохирол учруулсныг сонсоод цочирдож байна. Миний бие Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс амиа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Мөн хохирогчдын ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхэн гамшгийг даван туулж, улс орноо сэргээн босгож чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.