Хятад-Европ чиглэлд галт тэрэг 30 мянган удаа
2023-03-22 16:09:18
Share
Share this with Close
youtube WeChat

Өдөр тутмын хэрэглээний бараа, машины тоног төхөөрөмж, хувцас, шил зэрэг дүүрэн бараатай Хятад-Европ чиглэлийн галт тэрэг Шиньжяны "Алаг уулын ам"  боомтоос хөдөлж, Польшийн Маласжевич хотод 14 хоногийн дараа хүрнэ.

Өнөөгийн байдлаар, "Алаг уулын ам" боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 30 мянган удаа нэвтэрч, 2.7 сая гаруй чингэлэг \TEU\ бараа тээвэрлэжээ.

"Алаг уулын ам" боомт нь Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний хилийн чанад руу нэвтрэх  баруун хил бөгөөд  Хятадын галт тэрэгний  30 гаруй хувь энэ боомтоор дамждаг.

Хятадаас хөдөлсөн галт тэрэг Төв Европ чиглэлд  Орос, Польш, Бельги зэрэг 19 оронд хүрдэг.  Энэ чиглэл нь ашиглалтад орсон эхний үедээ ганц шугамтай байсан бол, өдгөө 100-д хүрч нэмэгдсэн бөгөөд Хятадын 24 муж, өөртөө засах орон, хотын захиргааг хамарч, 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг байна.