Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ
2023-03-23 10:59:17
Share
Share this with Close
youtube WeChat

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

Шведийн парламент  349 суудалтай. Тухайн өдрийн санал хураалтад оролцсон гишүүдийн дотроос 269 гишүүн дэмжиж, 37 гишүүн  эсрэг санал өгч, 43 гишүүн хуралд оролцоогүй байна.

Шведийн Социал Демократ намаас сонгогдсон парламентын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Маргот Уолстрем 22-ны өдөр хэлэхдээ, "НАТО-д элсэх шийдвэр Шведийн тусгаар тогтнолд нөлөөлнө" гэсэн бол, улс орныг “Цөмийн зэвсгээр сүрдүүлэх эвсэлд нэгдэж байна. Үүнээс болж Шведийн бие даасан гадаад бодлогын цар хүрээ улам нарийсаж,  мөргөлдөөнд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлнэ" гэж Шведийн "Зүүн жигүүрийн нам", "Байгаль орчны нам" шүүмжилжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард Швед болон Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Холбогдох журмын дагуу НАТО шинэ гишүүн элсэхэд одоогийн гишүүн 30 орон бүгд зөвшөөрсөн байх хэрэгтэй юм. Одоогоор Турк, Унгар улсууд  Финланд, Шведийг НАТО-д нэгдэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй байна.

Д.Хүчитбаатар