АНУ энх тайвны эсрэг үг үйлдээ засахыг найдаж байна
2023-03-23 19:06:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 23-нд хэлэхдээ, АНУ гал дээр тос нэмж, бусдад хариуцлагыг тохох зэрэг энх тайвны эсрэг үг үйлдээ засаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар Украины хямралыг яриа хэлцэл, улс төрийн аргаар зохицуулахад тууштай зүтгэхийг хүсэж байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен саяхан хэлэхдээ, Украины хямралд дэлхий нийт ямаршуу хандаж байгааг Хятад улс анхааралтай ажиглаж байгаа ч Орост аюултай тусламж үзүүлэх шугамыг хараахан даваагүй байна гэж мэдэгдэж байв.

Ван Вэньбин хэлэхдээ, Хятад улс Украины хямралыг үүсгэгч биш, оролцогч тал ч биш, харин хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг санаачлагч, энхийн хэлэлцээг дэмжигч орон юм. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Гангийн тэмдэглэснээр, геополитикийн хувийн ашиг сонирхлын үүднээс зарим улс орнууд энхийн хэлэлцээний хүчин чармайлтад зориудаар саад учруулж, Хятад улсыг харлуулж, нэр хүндийг нь гутаахын тулд бүх төрлийн цуурхал, худал мэдээлэл тарааж байна гэжээ.