Хятад Оросын стратегийн зохицуулалт дэлхий дахинд чухал
2023-03-23 16:07:36
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 22-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлсэн байна. Энэ бол Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараах анхны айлчлал бөгөөд Хятад улсын даргын хувиар 9 дэх удаагаа ОХУ-д айлчилж байгаа болно. Айлчлал гурав хоног үргэлжилж, хоёр орны төрийн тэргүүн урт хугацаагаар үр бүтээлтэй хэлэлцээ хийж, шинэ цаг эрин дэх иж бүрэн стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхэд санал нэгдсэн байна. Сэтгүүлчидтэй уулзах үеэр Ши Жиньпин "Хоёр орны харилцаа хоёр талт харилцааны хүрээнээс хальж, дэлхийн байдал, хүн төрөлхтний хувь заяанд маш чухал ач холбогдолтой" гэв. Энэ үг хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. 

Хятад улс бие даасан дипломат бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм. Хятад Оросын харилцааг бэхжүүлэх нь Хятадын ашиг сонирхол төдийгүй сонголт. Ийм  учир аль ч цаг үе, ямар нэгэн үйл хэргээс шалтгаалж сонголтоо өөрчлөхгүй гэдгийг Ши Жиньпин даргын айлчлал нотлон харуулжээ. 

Эдүгээ дэлхий дахинд зуун жилд тохиолдоогүй төвөгтэй нөхцөл үүсч, олон улсын хүчний харьцаанд өөрчлөлт гарч байна. Барууны зарим орнууд хүйтэн дайны сэтгэхүйгээр бүлэглэж, сөргөлдөөн бий болгон дэлхийн энх тайван тогтвортой байдалд заналхийлж байна. Олон улсын байдал ээдрээтэй байх тусам Хятад Орос хэлхээ холбоогоо нягтруулж, эрчимжүүлэх шаардлагатай. 

"Шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл"-ээс үзэхэд, хоёр тал дэлхийн байдал, халуун цэгийн асуудлаар адилавтар үзэлтэй байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн орны хувьд Хятад Орос хоёр орон дэлхий олон туйлт болох олон улсын харилцааны аргачлалыг хэлбэрэлтгүй ахиулж, олон улсын энх тайван аюулгүй байдлыг хамгаалах гол хүчин болох болно гэжээ. Мөн Украины асуудлаар Хятад Оросын хамтарсан мэдэгдэлд цохон тэмдэглэхдээ, "Хариуцлагатай яриа хэлцэл бол асуудлыг тогтвортой зохицуулах хамгийн сайн арга юм. Оросын тал энхийн хэлэлцээг эртхэн эхлүүлэхэд чармайхаа илэрхийлж, улс төр дипломат аргаар Украины хямралыг зохицуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх Хятадын санаачилгыг сайшааж байна. "Украины хямралыг улс төрийн аргаа зохицуулах тухай Хятадын байр суурь" бичиг баримтад дэвшүүлсэн бүтээлч санаанд талархаж байна" гэжээ. Энэ нь Хятад улсын баримталж байгаа бодит шударга, энхийн аргаар хэлэлцээ хийх байр суурь олны хүрээллийг олж байгааг харуулж байгаа юм. 

Тогтвортой цэцэглэн хөгжсөн Хятад улс ОХУ-д хэрэгтэй, Хятад улс ч хүчирхэг, амжилт дүүрэн Орос улсыг дэмжих болно. Хятад Оросын харилцаа улам боловсронгуй уян хатан болж байгаагийн ард түүхийн ул мөр, дотоодын хөдөлгөгч хүчин байна. Энэ хавар хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор Хятад Оросын "Шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам гүнзгийрэх нь лавтай юм. Савлагаатай, тогтворгүй дэлхий ертөнцөд Хятад Орос хамтарч, дэлхийн олон туйлт хөгжил, олон улсын харилцааны ардчилалд хөдөлгөгч хүч болж, дэлхийн аюулгүй байдалд баталгаа болно.