Хүн ам нэмэгдсэн хотууд усны хомсдолд орно
2023-03-23 10:51:28
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын 2023 оны усны бага хурлын нээлтийн өмнө, ЮНЕСКО болон “НҮБ ба Усны нөөц”-ийн механизм хамтран“2023 оны дэлхийн усны нөөцийн тухай НҮБ-ын  тайлан" нийтэлжээ. Тайланд, 2050 он гэхэд усны хомсдолд нэрвэгдсэн дэлхийн хот суурин газрын хүн ам хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж дурджээ.

Өнгөрсөн 40 жилд дэлхийн усны хэрэглээ жилд 1 орчим хувь өссөн байна. Хүн амын өсөлт, нийгэм эдийн засгийн хөгжил, амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс шалтгаалж 2050 он гэхэд дэлхийн усны хэрэглээ энэ хурдаа барих төлөвтэй байна. Ялангуяа бага, дунд орлоготой болон хөгжиж буй орнуудын усны хэрэглээ үргэлжлэн нэмэгдэнэ. Усны хомсдолд нэрвэгдсэн хот суурин газрын хүн ам 2016 онд 930 сая байсан бол 2050 онд 1.7-2.4 тэрбум болж өсөх төлөвтэй.

Усны нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжиж, усны хямралыг шийдвэрлэх зорилгоор энэ сарын 22-24-нд НҮБ-ын 2023 оны усны нөөцийн бага хурлыг зохион байгуулж байна. Хурлаар "Усны нөөцийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөр" баталж, үүнд улс орнуудын засгийн газар болон оролцогч талууд усны нөөцийн талаар авах арга хэмжээний амлалт, бодитой хэрэгжүүлэх боломжтой тогтвортой төлөвлөгөө, хэрэгжилтийг хянах процесс зэргийг хамруулжээ.