Бусдаас давамгайлсан ардчилал гэж үгүй
2023-03-23 08:57:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төв Радио Телевизийн CGTN сувгийн зөвлөх байгууллага саяхан Хятадын Ардын Их Сургуулийн Улс орны засаглал ба олон нийтийн санаа бодлыг судлах хүрээлэнтэй хамтран хилийн чанадад “Дэлхийн ардчиллын тогтолцоо” санал асуулга явуулжээ. Судалгааны дүнд оршин тогтнох, амьдрах эрх, хөгжлийн эрх зэрэг хүний үндсэн эрхэд маш их анхаарал хандуулж буйгаа санал асуулгад оролцогчид  илэрхийлсэн байна. Мөн бусдаас давамгайлсан ардчилал гэж үгүй, зөвхөн өөрийн орныхоо нөхцөл байдалд нийцсэн ардчиллын тогтолцоо л хамгийн сайн гэж 84.8 хувийн оролцогч  үзжээ.

Ардчилсан тогтолцооны тухайд оролцогчдын 40.7 хувь нь “оршин тогтнох, амьдрах үндсэн эрх”, 29.3 хувь нь “хүн бүр тэгш эрхтэй байх”, 29 хувь нь “эдийн засгийн хөгжил”, 28.4 хувь нь “амьжиргааны түвшинг дээшлүүлэх” нь хамгийн том хүний эрх гэж үзсэн байна. 

Хятад улсын ардчилсан замнал бол барууны улс төр, түүх, соёлтой тэс өөр ардчилал юм. Тиймээс Хятад улс Европ, Америкийн орнуудаас өөр  улс төрийн тогтолцоо хэрэгжүүлж, үүнийхээ хүчээр дэлхийг гайхшруулсан хөгжлийн амжилт олсон гэж  75.4 хувийн оролцогч үзжээ.

Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, “Дэлхийн ардчиллын тогтолцоо” хилийн чанад дахь санал асуулгад 35 орны 3776 хүн оролцсон бөгөөд Америк, Англи, Франц, Герман зэрэг өндөр хөгжилтэй орны иргэд ч байгаа төдийгүй Намиби, Нигери, Пакистан зэрэг хөгжил буурай  орны иргэд ч байгаа юм.