Олимпын цуглуулгад зориулсан хувцас танилцууллаа
2023-03-23 15:15:37
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын олимпын хороо өчигдөр цуглуулгад тусгай зориулсан хувцасны багц танилцуулж, албан ёсоор худалдаанд гаргажээ. "Олимпын цуглуулга" гэх тодотголтой энэ хувцсыг албан ёсны онлайн худалдаанд анх удаа гаргаж байгаа нь энэ юм.

Олимпын таван цагариг логог 1913 онд Кубертин зурснаас хойш ОУОХ анх удаа энэ логог үндэслэн хувцасны дизайн гаргаж байгаа юм. Энэхүү багцад олимпын цагаригаас сэдэвлэж, Олимпын уриа лоозонгоор чимэглэсэн юүдэнтэй цамц, пудволк, пуловер зэрэг хувцас багтана.

Одоогоор ОУОХ-ны албаны онлайн худалдааны тавцангаас худалдан авах боломжтой юм. Эндээс  "Парис-2024" зуны олимп, 2026 оны "Милан-Кортина д'Ампеццог-2026"  өвлийн олимп, "Лос Анжелес-2028" зуны олимпын наадамд зориулсан тусгай зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.

Д.Хүчитбаатар