Тайванийн асуудал нь Хятадын дотоодын асуудал
2023-03-23 19:11:01
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Тайванийн тухай хэлсэн үгэнд чиглүүлж хэлэхдээ, Тайвань бол Хятадын Тайвань, Тайваний асуудлыг шийдвэрлэх нь Хятадын өөрсдийн асуудал, хятадчууд л шийдэх ёстой гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Хятад улс 2027 онд Тайвань руу довтлох магадлалтай гэж Энтони Блинкен саяхан тэмдэглэжээ.

Ван Вэньбин хэлэхдээ, бид энх тайвнаар нэгдэх хэтийн төлөвийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэх болно, гэхдээ хүч хэрэглэхээс татгалзахаа амлахгүй, шаардлагатай бүх арга хэмжээ авах боломжоо ашиглах болно. Энэ нь гаднын хүчний оролцоо болон "Тайванийг тусгаарлах" оролдлого хийж буй цөөн тооны тусгаарлагчид, тэдний хөндлөнгийн оролцоод чиглэх болно гэжээ.