Демпингийн эсрэг арга хэмжээг үргэлжлүүлнэ
2023-03-23 10:56:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яам 22-ны өдөр мэдэгдэл гаргалаа. Өнөөдрөөс эхлэн /2023 оны 3-р сарын 23-ны өдрөөс/  Европын холбоо, АНУ, Японоос импортолж буй гэрэл зургийн цаасыг хямд борлуулахын эсрэг арга хэмжээнд дахин шалгалт явуулна гэжээ. 

Мэдэгдэлд дурдсанаар, Хятадын Худалдааны яамны зөвлөмжийн дагуу Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс хямд борлуулахын эсрэг арга хэмжээнд дахин мөрдөн байцаалт хийж дуусахаас өмнө Европын холбоо, АНУ, Японоос импортолсон гэрэл зургийн цаасанд татвар ногдуулахдаа 2012 оны 10 дугаар мэдэгдэл, 2016 оны 25 дугаар мэдэгдлийг үргэлжлүүлэн дагаж мөрдөнө. Харин Их Британиас гаралтай гэрэл зургийн цаасны импортод ногдуулах демпингийн эсрэг арга хэмжээг  өнөөдрөөс /2023 оны 3-р сарын 23-ны өдрөөс/ цуцлах шийдвэр гаргажээ. 

Энэ удаагийн давтан шалгалт нь Европын холбоо, АНУ, Японоос гаралтай импортын гэрэл зургийн цаасны хямд борлуулахын эсрэг арга хэмжээг цуцалбал  дотоодын аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох нөхцөл байдал дахин үүсэх эсэхэд үнэлгээ хийх зорилготой бөгөөд 2023 оны 3-р сарын 23-наас 2024 оны 3-р сарын 23 хүртэл үргэлжлэх юм байна. 

Д.Хүчитбаатар