Манжуур боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 1000 удаа зорчжээ
2023-03-23 11:01:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Харбины төмөр замын товчоо "3 сарын 21-ний байдлаар энэ онд  Манжуурын төмөр замын боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 1020 удаа нэвтэрч,  108,772 чингэлэг тээвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 90 галт тэрэг, 19,738 чингэлгээр нэмэгдэж, 9.68  ба 22.17 хувиар өссөн үзүүлэлт" гэж мэдээллээ.  


2023 он гарснаас хойш тус боомтоор Хятад-Европын галт тэрэг өдөрт дунджаар 12.7 удаа зорчиж, олон улсын аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, Ази-Европын ложистикийн сувгийг жигдрүүлэхэд  хувь нэмэр оруулжээ.

Гаалийн бүртгэлийг шуурхайлахын тулд Манжуурын төмөр замын боомт хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн газар зэрэг  салбартай нягт хамтран ажиллаж, Хятад-Европын галт тэрэгний ногоон гарц, 24 цагийн үйлчилгээний цонх нээжээ. Үүний зэрэгцээ зохион байгуулалтаа боловсронгуй болгож, галт тэрэг хүлээн авах, хөдлөх, саатах хугацааг богиносгож,  аюулгүй, эмх цэгцтэй ажиллагааг сайжруулж байна.

Түүнчлэн Хятад, Оросын өртөөний дарга нарын яриа хэлэлцээний механизмыг ашиглаж, гаалийн бүрдүүлэлтэд гарч болох олон асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж,  дамжин өнгөрөх ачааны хэмжээг нэмэгдүүлж, гаалиар нэвтрүүлэх хүчин чадавхыг улам нэмэгдүүлэхийн тулд Манжуурын төмөр замын боомт  хичээн ажиллаж байна.