“Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц” үзэл баримтлалын 10 жилийн ой тохиож байна
2023-03-23 16:20:46
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жил Ши Жиньпин дарга “хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц” үзэл баримтлал дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын тухай олон удаа тайлбарлаж, цаашид баяжуулан хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг олж байна.

Саяхан БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоныхоо дараа Ши Жиньпин ОХУ-д анхны айлчлал хийж, олны анхаарлыг татсан. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, мөн том орнуудын хувьд, Хятад Оросын харилцааны ач холбогдол хоёр талын хүрээнээс хол давсан гэж зарим тоймчид онцолжээ. Энэхүү айлчлал нь Хятад Оросын хоёр талын харилцааны чиг хандлагыг тодорхойлоод зогсохгүй энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг сахин хамгаалах, хүн төрөлхтний нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах зэрэгт хүчтэй түлхэц өгч байна.
Өнгөрсөн 10 жилийн  хугацаанд Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэргийг дараалан дэвшүүлсэн нь нэгдмэл цогцын үзэл баримтлалын утга агуулга, практик замыг баяжуулсан юм.
Хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн орнуудын эв найрамдлыг эрэлхийлж буй Хятад улс өөрийн хөгжлөөрөө дэлхийд ашиг тусаа өгч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хөгжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах болно.