Пэн Лиюань илтгэлээ ДЭМБ-д илгээжээ
2023-03-23 09:56:47
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ДЭМБ-ын Сүрьеэ болон ДОХ өвчнөөс хамгаалах сайн санааны элч Пэн Лиюань дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөрт зориулан илтгэлээ ДЭМБ-д илгээжээ.

Пэн Лиюань илтгэлдээ, "Сүүлийн жилүүдэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын идэвхтэй түлхэц, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар, дэлхий дахинд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажил гайхалтай үр дүнд хүрсэн байна. Хятадын засгийн  энэ ажлыг дээд хэмжээнд чухалчилж,  "Эрүүл Хятад Орон" стратегид тусгаж, аюулгүй байдлын түвшинг тасралтгүй дээшлүүлж, олон салбарын хамтын ажиллагааг өрнүүлж, нийгмээрээ оролцохыг уриалж, оношилгооны шинэ арга техник, эмчилгээний шинэ сонголт, менежментийн шинэ арга хэрэгсэл идэвхтэй сурталчилж, сүрьеэтэй өвчтөнүүдийн эдгэрэлтийн түвшинг  90 хувиас дээш байлгаж чадлаа" гэж өгүүлсэн байна.

Мөн илтгэлд "Сүрьеэ өвчин нь олон нийтийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй ноцтой асуудал   хэвээр байгаа бөгөөд дэлхий дахин сүрьеэг ялахад үүрэг хүнд зам хол байсаар байна. Талууд амлалтаа идэвхтэй биелүүлж, нөөц баялгийн хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж, урьдчилан сэргийлэх арга туршлагаа хуваалцан, дэлхий нийтээрээ сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон түүнтэй тэмцэх чадавх, түвшнээ хамтдаа дээшлүүлэх ёстой" гэжээ.