Хятад, Пакистаны эдийн засгийн коридор өгөөжөө өгч эхэллээ
2023-03-24 10:23:28
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистаны  Синд мужийн  Тар нүүрсний ордын 1 дүгээр талбайн "Нүүрс-Цахилгаан эрчим хүч"-ийг нэгтгэх төслийн нээлтэд ерөнхий сайд Шабаз Шариф оролоцж үг хэлжээ. Пакистаны ерөнхий сайд "Хятад, Пакистаны эдийн засгийн коридор Пакистанд үр өгөөжөө өгч байна" гэж онцлоод, Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төслийг дэмжсэн Хятад улсад талархаж байна гэж хэлэв.  Тэрбээр "Төслийн цахилгаан станцын эрчим хүчийг олон тийш салаалан хүргэж,  Пакистаны эдийн засгийн хөгжилд эрчим хүчээр хөгжил цэцэглэлт авчрах болно" гэжээ.

Мөн өдөр тус улсын ГХЯ-ны сайд Билавал, Пакистан, Хятадын өндөр түвшний  хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь Пакистаны аж үйлдвэржилтийг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэж хэлжээ.

Уг төслийн зохицуулагч Мэн Дунхай сэтгүүлчдэд хэлэхдээ, "Төслийг ашиглалтад оруулснаар, Пакистаны цахилгаан эрчим хүчний төлбөрийг бууруулж, тогтвортой эрчим хүчээр хангаж,  цахилгааны импортыг бууруулна" гэжээ.